2019-05-20
XI angi

Хамрах хүрээ: XI анги Хугацаа:60 мин Санамж:

  • Өгөгдсөн даалгаврын зааврыг анхааралтай уншиж зөв хариултаа дугуйлаарай.
  • Шалгалтын материал дээр цэвэрхэн гаргацтай эмх цэгцтэй хийгээрэй

“А” хувилбар Нийт оноо-80 оноо

  1. “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг , элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ. \1 оноо\

А. Э. Гидденс B. Ч.Х.Куули C. В.Занден D. М.Вебер

  1. Нийгэм, түүний уг үндэс, хөгжил, байгууллагууд, институтуудыг шинжлэн судалдаг салбар бол? \2 оноо\

А. Нийгмийн ШУ B. Түүхийн ШУ C. Социологийн ШУ D. Археологийн ШУ

  1. “Их сургууль, коллеж нь дээд боловсрол олгох чиг үүрэгтэйн сацуу хүмүүс найз нөхөд, ирээдүйн хань ижлээ олох, нийгэмших орчин болдог” гэсэн нь бүтэц чиг үүргийн аль хэлбэрт орох вэ? \2 оноо\

А. Ил B. Далд C.Урьдаас төлөвлөсөн үр дагавар D. Дээрх бүгд

  1. Нийгэмшилт нь хүний насан туршид явагддаг хэмээх санааг анх удаа судлаач Орвиль Г.Брим дэвшүүлсэн байна. Тэгвэл түүний үзсэнээр насанд хүрэгчдийн нийгэмшилтийн шинж аль нь вэ? /2 оноо/

А. Хэм хэмжээг эзэмшиж чаддаг В. Суурь үнэлэмж баримжаалалд нөлөөлдөг

С. Хэм хэмжээг үнэлэх чадвартай D. Зан төлвийн сэдлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ

Е. Дүрэм биелүүлэх, анхааралтай дуулгавартай байхад сургадаг

  1. Нийгмийн хэм хэмжээнээс хазайсан үйлдлийг нийгмийн гажуудал гэж нэрлэдэг. Тэгвэл гажуудлын шалтгааныг тайлбарласан эрдэмтнийг нэрлэнэ үү? /1 оноо/

А. Т.Парсонс В. К.Маркс С. Р.Мертон D. М.Вебер Е. Э.Дюркгейм

  1. Тодорхой нийгмийн байр суурьт байх ёстой буюу зохимжтой гэж үзсэн үйл байдлыг юу гэж нэрлэдэг вэ?\ 2 оноо\

А. Нийгмийн байр суурь B. Нийгмийн үүрэг C. Нийгмийн нухацтай байдал

  1. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэх нь гэмт хэрэг, архидалтын түвшинд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийн дүгнэлт гаргасан нь? \1 оноо\

А. Дедукц B. Индукц C. Тоон судалгаа D. Чанарын судалгаа

  1. Баримт бичгээс тодорхой утгын нэгжийг хувьсагчаар сонгон, давтамж, хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжлэх арга аль нь вэ? \2 оноо\
  1. Ганцааричилсан ярилцлага B. Контент анализ C. Бүлгийн ярилцлага D.Туршилт
  1. Соёл судлал нь ................. үеэс эхлэн бие даасан шинжлэх ухаан болон хөгжжээ. \ 1 оноо\
  1. XX зууны эхэн B. XX зууны сүүл C. XIX зууны эхэн D. XIX зууны дунд
  1. Хүний танин мэдэх үйл ажиллагааны үр дүн бөгөөд хүмүүс үйл ажиллагаагаа ухаалгаар зохион байгуулах, аливаа асуудлыг шийдэх гол арга хэрэгсэл бол?\ 2 оноо\

А. Бэлгэ тэмдэг B. Хэл C. Мэдлэг D. Үнэлэмж

  1. Символын (бэлгэ тэмдгийн) хэлбэрийн тухай философи” хэмээх ном бүтээл хэний бүтээл вэ? \2 оноо\

А. Карл Ясперс B. Эрнст Кассирер C. А.Гидденс D. И.Кант

  1. “Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар, дадлуудыг багтаасан цогц бүхэл юм” гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ? /2 оноо/

А. Э. Кассирер В. Э.Дюркгейм С. Ж. Мёрдок D. Э. Тайлор Е. К.Ясперс

  1. Соёлын илрэх хэлбэрүүдэд хамааралгүй өгөгдөл дурдсан бол аль нь вэ? \1 оноо\

A.Ёс суртахууны соёл, шашны соёл, дугуй сонирхогчдын соёл

B.Соёлын суурь үнэлэмжүүд өөр өөр байж болно

C. Олон улсын соёл ба монголчуудын соёл, баруун монголын соёл

D.Нэг хэв загварын ба олон хэв загварын соёл

  1. Онолын хувьд аль нь буруу бодомж вэ? \2 оноо\

A. Соёл бол нийгмийн үзэгдэл мөн

B. Нэг үндэстний соёл нь хэд хэдэн улсад байж болно.

C. Олон соёл нэг үндэстний дотор байж болно.

D. Нэг тивд нэг л соёл байдаг.

  1. Соёлыг аж ахуй эрхлэлтээр нь ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилж болно. Энэ нь соёлын ямар хэв маягт хамаарах ойлголт вэ? \2 оноо\

A. Соёлын түүхэн хэв маяг B. Нэг загварын соёл C. Олон хэв загварын соёл

D. Олон улсын соёл

  1. “Хүний эрхэм чанар” хэмээх ухагдахууны үндсэн шинжийг буруу илэрхийлсэн ойлголтыг тэмдэглэнэ үү. \1 оноо\

А. Хүн бүрд адил байна. В. Хүнээс салгаж болохгүй С. Хэмжигдэх үнэт зүйл

D. Үл хэмжигдэх үнэт зүйл

  1. Хүний эрхийн талаар төрийн хангах үүргийн гол агуулга аль вэ? \2 оноо\

А. Эрхээ эдлэхэд саад учруулахгүй, ялгаварлан гадуурхахгүй байх

В. Эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах

С. Бусад хүн, байгууллага хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх

D. Хүний эрхийн талаар олсон амжилтаа бататгах, сайжруулах

  1. Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ байлгаж арчлан хамгаалж байх нь ямар эрх вэ? \2 оноо\

А. Эзэмших эрх В. Ашиглах эрх С. Захиран зарцуулах эрх D. Хамгаалах эрх

  1. Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэний журамт үүрэгт үл хамаарагдах өгөгдлийг тэмдэглэнэ үү. \2 оноо\

А. Байгаль орчноо хамгаалах В. Хөдөлмөрлөх

С. Эрүүл мэндээ хамгаалах D. Хууль биелүүлэх

  1. Хөдөлмөрийн гэрээний тухай зөв ойлголт аль нь вэ? \2 оноо\

А. Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэр

В. Нэг талаас ажилтан нөгөө талаас ажил олгогч нарын дунд хийгдэж буй хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах үүрэг хүлээсэн тохиролцоо

С. Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай, захиргааны байгууллагад гаргасан хүсэлт

D. Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримт

  1. Дараах өгөгдлийг зөв харгалзуулана уу. \1 оноо\

1

Гомдол

A

Захиргааны байгууллагын буруугаас иргэн, хуулийн этгээдийн эрх нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлэгэхээр гарагсан хүсэлт

2

Өргөдөл

B

Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай, захиргааны байгууллагад гаргасан хүсэлт

3

Хүсэлт

C

Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримт

  1. 1A2B3C B.1B2A3C C. 1B2C3A D.1A2C3B
  1. Нийгмийн халамж хэмээх ойлголтонд аль нь хамаарах вэ? \2 оноо\

A. Төрөөс зайлшгүй туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай хүмүүсийг ивээлдээ авах үйл ажиллагаа

B. Иргэн болон аж ахуй нэгж, байгууллагад зохих журмын дагуу үйлчлэх үйл ажиллагаа

C. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа

D. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа

E. А ба С, D хариулт зөв

  1. Нийгмийн хамгаалал хэнд чиглэгдэж байх ёстой вэ? \2 оноо\

А. Ажилгүйчүүдэд В. Нийгмийн эмзэг хэсгийнхэнд

С. Нийгмийн элит хэсгийнхэнд D. Нийгмийн бүх гишүүдэд

Е. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд

  1. ДНБ -г орлогоор нь тодорхойлохдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? /1 оноо/

А. Түрээсийн төлбөр В. Зээлийн хүү

С. Өрх гэрийн хэрэглээний зардал D. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл

Е. Шууд бус татвар

  1. Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?/2 оноо/

А. Дотоодын нийт бүтээгдэхүүн В. Үндэсний цэвэр бүтээгдэхүүн

С. Үндэсний нийт орлого D. Нэг хүнд ноогдох үндэсний нийт бүтээгдэхүүн

Е. Үндэсний орлого

  1. Нэмэлт сургалтгүйгээр, өөр мэргэжил эзэмшихгүйгээр ажил олж чадахгүй байгаа үеийн ажилгүйдэл нь: /1 оноо/

A. Бүтцийн ажилгүйдэл B. Улирлын ажилгүйдэл C. Завсрын ажилгүйдэл

D. Циклийн ажилгүйдэл E. Аль нь ч биш

Сэтгэгдэл:


a
Бичсэн: bolor (зочин) цаг: 16:42, 2023-03-26 | Холбоос | |


Bayrla
Бичсэн: Зочин цаг: 08:56, 2023-02-08 | Холбоос | |


bi
heh
Бичсэн: баярбат (зочин) цаг: 15:15, 2020-12-22 | Холбоос | |


Хариу
Бичсэн: Ххэ (зочин) цаг: 17:36, 2020-11-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax