2019-04-08
XI angi test

11-р ангийн НИЙГМИЙН УХААН хичээлийн шалгалт

Хугацаа: 60 минут

Санамж:

  • Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.

- Сонгох даалгавраас зөвхөн нэг хариултыг сонгоорой.

СОНГОХ ДААЛГАВАР:

  1. Нийгмийн тогтолцоо дахь аливаа хувь хүний эзэлж буй байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлагаар илэрдэг ойлголт аль нь вэ? 1 оноо

А. Нийгмийн институт В. Нийгмийн байр суурь C. Нийгмийг ялгарал

D. Нийгмийн тэгш бус байдал Е. Нийгмийн давхраалжилт

2. Социализмын үеийн нийгмийн бүтцэд холбоогүй утга дурьдсан бол олж тэмдэглэнэ үү? 2 оноо

А. Тариаланч В. Малчин С Ажилчин D. Номенклатур E. Сэхээтэн

3. Ажилчдын давхраажилтын хэвтээ чиглэлээр зөв ангилсан ангилалд хамааралгүй утга дурьдсан бол аль вэ? 2 оноо

А. Аж үйлдвэрийн В. Тээврийн С. Барилгын D. Үйлчилгээний E. Ургамал судлалын

4. Нийгмийн өөрчлөлтийн талаар тайлбарласан судлаачид аль нь вэ? 2 оноо

А. Р.Мертон, А.Гидденс В. К.Маркс, В.И.Ленин С. П.Нолан, Ж.Ленски D. Ч.Кули, З.Фрейд E. М.Вебер, А.Смит

5. Нийгмийн өөрчлөлтөнд нөлөөлөх эдийн засгийн хүчин зүйлсэд аль нь хамаарах вэ? 2 оноо

А. Хүн амын хэрэглээ В. Үйлдвэрлэлийн нийт зардал

C. Ажил эрхлэлт D. Технологийн шинэчлэл Е. Нийгмийн дэвшил

6. Үндэсний соёлын үйлдвэрлэл гэх ойлголтонд аль нь хамаарах вэ? 1 оноо

А.Сонгодог бүтээл B. Аялал жуулчлал C. Ардын дуу

D. Нийтийн соёл Е. Бүгд зөв

7. Соёлын даяаршил ойлголтонд аль нь хамаарагдах вэ? 2 оноо

А. Мэдлэг бол хүч В. Соёлын тэнцвэрт байдал С.Шашны олон янз байдал D.Соёлын нийтлэг шинж Е. Соёлын өвөрмөц шинж

8. Соёлын даяаршлийн нөхцөлд үндэстний дархлааг хамгаалах арга замуудаас хамааралгүй өгөгдөлийг ол? 2 оноо

А. Эх хэл бичгээ өөрийтшүүлэх В. Эх түүхээ мэдэх

С. Нийгэмд шудрага ёсыг хэвшүүлэх D. Гадаадад боловсон хүчнээ бэлтгэх

9. Мэндчилгээ, зочлох ёс, харилцааны хэв маяг, ажилдаа хандах хандлага, орон байр, хооллох, зэрэг соёлын адил шинжийг юуг илэрхийлэх вэ? 1 оноо

А. Соёлын түгээмэл шинж В. Соёлын олон янз байдал С. Соёлын түгээмэл биш шинж D. Соёлын онцгой шинж Е. Соёлын нийтлэг шинж

10. Ардчилсан нийгэмд хуулиар хориглоогүй үзэл, номлол, үйл ажиллагааг төр олон түмэн хүлээн зөвшөөрдөг. Тиймээс манай нийгэмд зурхай, мэргэ төлөг зэрэг мэдлэг ухааныг дэлгэрүүлэгчид олноороо төрж, эрдэм чадлаа бизнес болгож байна. Энэ тохиолдол аль ойлголт вэ? 2 оноо

А. Соёлын эрх чөлөө В. Соёлын олон янз байдал С. Соёлын түгээмэл шинж D. Соёлын онцгой шинж Е. Соёлын нийтлэг шинж

11. Хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг мөн гэсэн заалт аль хуулинд хамаарагдах вэ? 1 оноо

А. Монгол улсын Үндсэн хууль В. Зөрчлийн тухай хууль С. Хүний эрхийн түгээмэл тунхаглал D. Эрүүгийн хууль

12. Болд цэргийн алба хааж ирээд төрийн байгууллагад шалгалт өгч мэргэжлээрээ төрийн албан хаагч болжээ. Энэ нь аль үүрэгт хамаарагдаж байна вэ? 2 оноо

А. Иргэний журамт үүрэг В. Иргэний үндсэн үүрэг С. Төрийн албан хаагчийн үүрэг D. Хөдөлмөрлөх E. Аль нь ч биш

13. Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд дараахь асуулт ирсэн байна. “Би одоо 16 настай. 11 дүгээр ангид суралцдаг. Ангийн найзуудтайгаа хамтран шивэх, хэвлэх зэрэг компьютер, бичиг хэргийн үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах гэсэн юм.” Таны бодлоор тухайн хүүхэд компани байгуулан үйл ажиллагаа эрхлэх боломжтой юу? 2 оноо

А. Боломжгүй. Учир нь тухайн хүүхэд насанд хүрээгүй учраас эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд бие даан оролцохгүй.

B. Боломжтой. Учир нь тухайн хүүхэд 16 насанд хүрсэн хүрсэн учраас бие даан байгуулж болно.

C. Боломжтой. Эцэг эх нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрхэлж болно.

  1. Боломжгүй. Яагаад гэвэл тухайн үйл ажиллагааг эрхлэх санхүү мөнгөний асуудлаа шийдэж чадахгүй. Е. Боломжтой. Учир нь та эрх зүйн зарим чадамжтай.

14. Тамхины хяналтын тухай хуулинд зааснаар: ... цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчинд тамхи татахыг бүрэн хориглосон байдаг. Тэгвэл иргэн болон байгууллага нь энэхүү хуулийн заалтыг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ? 1 оноо

А. Торгох B. Тусгайлан олгосон эрхийг нь цуцлах C. Баривчлах

D. Хууль бус орлогыг хураах

15. Дараах өгөгдлийн зөв харгалзуулна уу? 2 оноо

a.Гэм буруу

1. Хууль бус үйлдэл хийсэн бусдад хохирол учруулагч этгээд

b.Гэм буруутан

2.Гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол

c.Гэм хор

3.Гэмт этгээд өөрийн үйлдлийн бурууг ойлгон ухаарах байдал

A. 1b 2c 3a B.1a 2c 3b C.1b 2a 3c D.1c 2b 3a E.1c 2a 3b

16. Захиргааны хариуцлага гэдэг ойлголтонд аль нь хамаарах вэ? 1 оноо

А. Хууль дүрмийг зөрсөн В. Иргэдийн амгалан тайван бадлыг алдагдуулсан

С. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон D. Бусдад дарамт шахалт үзүүлсэн

17. Субьект хоорондын харилцааны эрх үүргийг тухайн хэм хэмжээний хүрээнд харилцан тохиролцох үндсэн дээр тогтоож болдог олон улсын хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ? 1 оноо

A.Прогрессив B.Императив C.Экстенсив D.Диспозитив E.Интенсив

18. Хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих үйл ажиллагаа нь 1-т тайлагнах бол нөгөөх нь юу вэ? 2 оноо

А. Саналаа илэрхийлэх В. Гомдол гаргах С. Өргөдөл гаргах D. Шүүмжлэх

19. Монгол улс нь Хүний эрхийн конвенцид нэгдэн орсон үе шатыг аль ойлголтонд хамааруулах вэ? 2 оноо

АТанилцуулах, соёрхон батлах, тайлагнах В. Гарын үсэг зурах,соёрхон батлах, тайлбар хийх С. Гарын үсэг зурах, тайлбарлах, соёрхон батлах

D. Танилцуулах, гарын үсэг зурах,соёрхон батдах

20. Гадаад худалдааны бодлого гэдэг ойлголтыг аль өгөгдөл зөв илэрхийлж байна вэ? 1 оноо

А. Улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц үйл ажиллагаа

В. Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрлэлээ байгуулах эсвэл худалдан авах үйл ажиллагаа

С. Гадаад орнуудад хоёр болон түүнээс олон үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай томоохон компаниудын үйл ажиллагаа

D. Аль болох олон улс оронтой харилцан ашигтай байдлаар гадаад худалдаа, харилцаагаа өргөжүүлэн явуулах үйл ажиллагаа

21. Доор дурдсан үзэгдлүүдийн аль нь макро эдийн засгийн судлагдахуун бэ? 1 оноо

А. Талхны үнэ өссөн В. Татварын тухай хууль баталсан

С. Сүүний үйлдвэрийн ашиг D. Бензиний нийлүүлэлт буурсан

22. Монгол улсын засгийн газраас өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад улсын үйлдвэрийн газруудыг “цэнхэр тасалбар”-аар дамжуулан хувьчилсан. Нийт хичнээн ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн бэ? 2 оноо

А. 97,4 сая В. 96,1 сая С. 98,3 сая D. 92,8 сая

23. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж инфляци бий болж байгааг аль нь илэрхийлэх вэ? 2 оноо

А. НЭ>НН В. НЭ<НН С. НЭ=НН D. Бүгд буруу

  1. Дараах өгөгдлийг уншаад тохирох утгыг сонгоно уу? “Энэ үед эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж нийт эрэлт буурахад хүрнэ”. 2 оноо

А. M=PQ/T В. M>PQ/T С. M D. Бүгд буруу

25. Импортын барааг оруулж ирэх тоонд нь хязгаарлалт тогтоох аргыг хэрхэн нэрлэх вэ? 1 оноо

A. Демпинг B. Гаалийн татвар C. Гаалийн хязгаарлалт D.Квот

26. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу 2 оноо

1.Шууд хөрөнгө оруулалт

A.Гадаад орнуудад 2 болон түүнээс олон үйлдвээрлэл үйлчилгээний салбартай байх

2.Портфелийн хөрөнгө оруулалт

B.Компани бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэр байгуулах эсвэл худалдаж авах

3.Үндэстэн дамнасан корпораци

C.Тухайн орны үнэт цаасыг гадаадын худалдан авагчдад худалдах

A.1a2b3c B.1b2c3a C.1c2a3b D.1b2a3c E.1c2b3a

27. Гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлэх арга замуудад холбоотой утга аль вэ? 2 оноо

А. Гаалийн татвар В.Гаалийн хөнгөлөлт С. Гаалийн хязгаарлалт

D. Зөвхөн А ба С E. Бүгд хамаарна

28. Таны бодлоор импортоор орж ирж байгаа автомашины татварыг нэмэгдүүлснээр хэн хохирох вэ? 2 оноо

А. Таксины жолооч В. Сэлбэгийн худалдаачид С. Төр

D. Авто машин зуучлагчид E. Авто машин худалдан авагчид

29. 2012 онд манай улс парламентын сонгуулийг холимог хэлбэрээр явуулсан. Тэгвэл 1. Дийлэнх олонхиор нь хичнээн, 2. Хувь тэнцүүлэх хэлбэрээр хичнээн төлөөллийг бүрдүүлсэн бэ? 2 оноо

A. 36+36 B. 36+40 C 28+48 D 48+28 E. 40+36

30. 50+1 гэсэн хэлбэрээр манай оронд аль сонгууль явагддаг вэ? 2 оноо

A. Парламентын B. Ерөнхийлөгчийн C. Орон нутгийн D.Шүүхийн E. Цэцийн

31 Сонирхолыг нэгтдэг субьект аль вэ? 1 оноо

А.Улс төрийн нам В.Төр С. Сонирхолын бүлэг D. Улс төр E. Бүгд

32. Хэм хэмжээ-зохицуулалтын дэд тогтолцоонд үл хамаарах утгыг дурьдсан бол олж тэмдэглэ? 2 оноо

A. Зан заншлын хэм хэмжээ B. Ёс суртахууны хэм хэмжээ

C. Эрхзүйн хэм хэмжээ D. Зан үйлийн хэм хэмжээ

33. Иргэд төрийн хэрэгт оролцох нь олон давуу талтай. Түүнд холбоогүй утгыг олно уу? 2 оноо

A. Иргэдийг чадваржуулж, хүлцэнгүй байдлыг хална

B. Сонгогдсон удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэхгүй бай

C. Төр засагт итгэх итгэлийг нэмнэ

  1. . Илүү мэдээлэлтэй болж зөв сайн шийдвэр гаргана. E. Бүгд хамаарна

34. ОУ-ын харилцаанд улс орнуудын хууль тогтоох байгууллагыг хэрхэн тодорхойлдог вэ? 1 оноо

А. Парламентын дипломат В. Ардын дипломат С. Актор D. Сектор

35. Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа “АНУ,Япон,Европын холбоо, БНСУ,Турк зэрэг өрнө дорнын улс, холбоотой ............. бодлогыг өргөжүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасан бэ? 2 оноо

А. Стратегийн түншлэл В. Гуравдагч хөрш С. Иж бүрэн түншлэл

D. Өргөн хүрээний түншлэл Е. Дипломат харилцаа

36. Монгол улс аюулгүй байдлаа улс төр- дипломатын аргаар хангах ойлголтонд доорхи өгөгдлөөс аль нь хамааралгүй вэ? 2 оноо

А. Олон талын харилцаа В.Сайн хөршийн найрсаг харилцаа

С.Тэнцвэрт харилцаа D. Төвийг сахих Е. Зөвлөлдөх

 

 

 

37. Тохирох утгатай нь зөв харгалзуулна уу? 5 оноо

1

Анги

A

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах байдал

2

Каст

B

Харьцангуй нээлттэй буюу хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын тогтолцоо

3

Нийгмийн давхраажилт

C

Нийгмийн ялгаатай байр сууриасаа хамаарч хүндэтгэл, нөөц баялаг зэрэг үнэ цэнэтэй бүхэнд хүрэх адил бус боломж бүхий нөхцөл

4

Нийгмийн ялгарал

D

Шашны номлолоор зөвтгөгдсөн хөдөлмөрийн хуваарьтайнь холбогдон тодорхойлогдсон хувийн байр сууриа өөрчлөх ямар ч боломжгүй давхраажилтын хаалттай тогтолцоо

5

Нийгмийн тэгш бус байдал

E

Баялаг, эрх мэдэл,и нэр хүндийн хувьд зэрэглэгдэн шатлагдсан, тодорхой хэв шинж бүхий харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо

38. Тохирох утгатай нь зөв харгалзуулна уу? 5 оноо

1

Сангийн буюу төсвийн бодлого

A

Тухайн орны үнэт цаасыг гадаадын иргэд, ААН-үүд худалдан авах үйл явц

2

Валютын интервенц

B

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх төрийн бодлого

3

Мөнгө, зээлийн бодлого

C

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төв банкнаас түүнийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа

4

ОУ-ын хөдөлмөрийн хуваарь

D

Ханшийг тогворжуулах зорилгоор Төв банкнаас түүнийг худалдах, худалдан авах үйл явц

5

Портфелийн хөрөнгө оруулалт

E

Улс орнууд үйлдвэрлэлийн тодорхой төрлүүдээр дагнан төрөлжих үйл явц

39. Сонгуулийн зарчмуудыг тохирох утгатай нь зөв харгалзуулна уу? 5 оноо

1

Бүх нийтийн

A

Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгнө.

2

Тэгш оролцох

B

Сонгуулийн эцсийн дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх

3

Шууд өгөх

C

Нас, хүйс, яс үндэс, гарал угсаа, мэргэжил, хэл, санхүүгийн чадвар, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх

4

Чөлөөтэй сонгох

D

Сонгогч бүр ижил тооны санал гарах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байна.

5

Нууцаар гарах

E

Саналаа хэний ч шахалтгүйгээр илэрхийлэх боломжоор хангагдах

40. Монгол улс гадаад бодлогын хүрээнд ямар улсуудтай харилцаатай болохыг тохируулна уу? 5 оноо

1

Гуравдагч хөрш

A

1987 онд харилцан дипломат гэрээ байгуулж, 1990 оноос АНУ-тай өргөнөөр харилцах болсон

2

Иж бүрэн түншлэл

B

Япон,Европын холбоо, БНСУ,Турк зэрэг өрнө дорны орнууд, холбоотой харилцах бодлого

3

Стратегийн түншлэл

C

Канад, Энэтхэгийн улсуудтай хамтран ажиллах бодлого, үйл ажиллагаа

4

Өргөн хүрээтэй түншлэл

D

Дэлхийн улс орнуудтай харилцан хамтарч ажиллах, төвийг сахих, эвсэлд үл нэгдэх зэрэг бодлого

5

77-гийн бүлэг

E

Япон улс тусламжаараа тэргүүлж байна.

1………. 2……….. 3…………….. 4…………… 5……………

 

 

НИЙГМИЙН ШАЛГАЛТЫН ТҮЛХҮҮР – 11 АНГИ

ХАРИУЛТ

ОНОО

ХАРИУЛТ

ОНОО

1

b

1

31

a

1

2

a

2

32

d

2

3

e

2

33

a

2

4

c

2

34

a

1

5

d

2

35

b

2

6

c

1

36

a

2

7

b

2

37.1

B

1

8

d

2

2

D

1

9

a

1

3

E

1

10

a

2

4

A

1

11

a

1

5

C

1

12

b

2

38.1

C

1

13

a

2

2

D

1

14

a

1

3

B

1

15

a

2

4

E

1

16

a

1

5

A

1

17

d

1

39.1

C

1

18

b

2

2

D

1

19

b

2

3

B

1

20

a

1

4

E

1

21

b

1

5

A

1

22

b

2

40.1

B

1

23

a

2

2

A

1

24

c

2

3

E

1

25

d

1

4

C

1

26

b

2

5

d

1

27

e

2

 

 

 

28

e

2

 

 

 

29

c

2

 

 

 

30

b

2

 

Нийт

80 оноо

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax