2019-01-05
10 angi niigem

Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн 10-р ангийн нийгмийн ухааны хичээлийн шалгалтын сэдэв

1.Нэг газар нутаг дээр амьдарч буй нийтлэг амьдралын хэв маяг бүхий, тодорхой шинжээрээ өвөрмөц сүлжээ бүрдүүлсэн хүмүүсийн нэгдлийг ................... гэдэг

А.Орон нутгийнхан Б. Төрөл садан В. Гэр бүл Г. Найз нөхөд

2. Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны үүрэг даалгавраар холбогдсон хоёрдогч бүлгийг ................. гэдэг

А. Бүлэг Б. Орон нутгийхан В. Гэр бүл Г. Байгууллага

3. Хүмүүсийн үнэт зүйл,ашиг сонирхол, зан үйл хоорондоо эсрэг тэсрэг байдалтай байхыг юу гэдэг вэ?

А.Нөхөрлөл Б. Бие биенээ дэмжих В. Зөрчил Г.Маргах

4. Цусан төрлийн болон гэрлэлтийн холбоогоор холбогдсон анхдагч бүлэг аль нь вэ?

А.Хамт олон Б. Гэр бүл В. Том бүлэг Г.Бүлэг

5. Ураг төрлийн холбоо бүхий хүмүүсийг юу гэдэг вэ?

А. Гэр бүл Б. Төрөл садан В. Эцэг эх Г. Найз

  1. Үнэн худлыг тодорхойлоорой . 2.5 оноо

А.Найзтай болох –албан бус эерэг харилцаа Ү

Б. Хов ярих – Албан бус сөрөг харилцаа Ү

В. Бусдад хоч өгөх- Албан сөрөг харилцаа Х

Г.Шагнал авах – Албан эерэг харилцаа Ү

Д.Тушаал дэвших- Албан бус эерэг харилцаа Х

7. Монгол үндэстний соёлын жишээг зөв илэрхийлсэн хэсгийг олоорой .

А. Шинэ жил,уртын дуу,жүжиг,цагаан сар

Б. Морин хуур,шагайн харваа,циркийн тоглолт, мэдлэг

В.Цагаан сар,хөөмий,бие биелгээ,угийн бичиг

Г.Уртын дуу, төрийн их цагаан туг,гар утас,хөөмий

8. Түүхэн тодорхой орон зай,цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалт зүйлсийг ............... гэдэг .

А.Биет өв Б. Биет бус өв В. Түүхэн өв Г. Түүхэн бус өв

9. Соёлын дараах хэлбэрүүдээс аль нь анхдагч вэ ?

А.Сонгодог соёл Б. Ардын соёл В.Нийтийн соёл Г.Сөрөг соёл

10. Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчилах,хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батласан олон улсын баримт бичиг юу вэ?

А. Дэлхийн болон байгалийн соёлын өвийг хамгаалах тухай ОУ –ын Конвенц Б Дэлхийн болон байгалийн соёлын өвийг хамгаалах тухай ЮНИСЕФ –ийн Конвенц В. Дэлхийн болон байгалийн соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО –гийн Конвенц Г.Бүгд зөв

11. Тохируулаарай

1. Эдийн засгийн амьдрал а. Нүүдэлчин амьдрал, аж ахуйг эрхлэх арга ухаан

2.Нийгэм , улс төрийн амьдрал ь. Төрийн цагаан тугийг залах, хүндэтгэх

3. Оюун санааны амьдрал с. Баяр ёслол,хурим найрын дэг,газар ус уул овоогоо хайрлах,ураг төрлөө мэдэх

А.1ь2 с 3а Б.1а 2ь 3с В.1а 2с 3ь Г.1с 2а 3ь

12.Соёлын өөрчлөлтөнд нөлөөлөл хүчин зүйлст аль нь хамааралгүй вэ?

А. Шинэ бүтээл,ололт аммжил Б. Соёлынн харилцан нөлөөлөл,нэвчилт В. Байгаль орчин Г.Ард түмэн

13. Цахим хэрэглээний сөрөг нөлөөллөөс хүүхэд , олон нийтийг хамгаалах ямар арга замууд байж болох вэ ?

  • ............................... ь. ........................ . с. ..............

14.Аймаг нийслэл, сум дүүрэг ,баг баг хорооны нутаг дэвсгэр дэх хүн ам аж ахуй эрхлэлт,эдийн засгийн бүтэц,зах зээлийн харилцаа,орон нутгийн асуудлуудыг............................... –т багтааж ойлгоно.

А.Орон нутаг Б. Орон нутгийн хүн ам В. Орон нутгийн эдийн засаг Г. Орон нутгийн асуудал

15. Баялагыг бүтээж байгаа эдийн засгийн салбарыг ангилсан ангилалд илүүц байгаа салбар аль нь вэ?

А. Аж үйлдвэр,барилга Б.Хөдөө аж ахуй В.Мал аж ахуй Г. Худалдаа үйлчилгээ

16.Аль нь хязгаарлагдмал вэ?

А.Баялаг Б. Хүсэл мөрөөдөл В.Хүний хэрэгцээ Г.Бизнес санаа

17.Эрэлт нийлүүлэлтийн харилцан үйлчлэл бол зах зээл юм .

А.Тийм Б. Үгүй В. Байж болно Г. Огт худлаа

18.Зах зээлийн тэнвэрт үнэ хэрхэн бий болох вэ?

А.Эрэлт нийлүүлэлтийн харилцан үйлчлэл дээр

Б. Эрэлт нийлүүлэлтийн муруйн огтлолцлийн цэг дээр

В. Эрэлт нэмэгдэж үнэ өсөхөд

Г. Нийлүүлэлт буурч үнэ өсөхөд

19.Үнэ гэж юу вэ?

А. Иргэдээс бүтээгдэхүүн,үйллчилгээг худалдан авахдаа төлж буй мөнгөн дүн

Б.Худалдагч ба үйлдвэрлэгчдийн хоорондын харилцан үйлчлэл

В.Худалдан авагчийн хүсэл сонирхол дээр үндэслэн бий болсон бараа үйлчилгээний тоо хэмжээ

Г.Зах зээлд нийлүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд үйлдвэрлэж чадах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ

20. Бизнесийн гол зорилго юу вэ?

А. Сонирхолоо хөгжүүлэх Б. Ашиг олох В. Нэр хүндтэй болох Г.Авьяасаа хөгжүүлэх

21. Аль тохиолдолд тэнцвэрт үнэ тогтох вэ?

Эрэлтийн тоо хэмжээ

Нийлүүлэлтийн тоо хэмжээ

Илүүдэл хомсдол

А

100000

60000

-40000

Б

80000

50000

 

В

90000

60000

 

Г

70000

70000

 

22.Хэмжээгүй эрхэт хаант засаглалын эрх хэмжээг хязгаарласан 1215онд английн хаан Жоны гарын үсэг зурсан баримт бичиг аль нь вэ?

А.Хүний эрхийн түгээмэл тунхаглал Б.Хүний эрхийн тухай хууль В.Магна Харт Г.Тусгаар тогтнолын тунхаг

23.Хүний эрхийн зарчим ямар ач холбогдолтой вэ?

А.Хүн бүрийн эрхийг хангаж хамгаалахын тулд түүнийг тодорхойлж мөрдлөг болгодог.

Б.Хүний эрхийг хангах хамгаалах,хүндэтгэх үндэс суурь болдог

В.Хүмүүс эрх эрх чөлөөгөө эдлэх боломж болдог

Г. Бүгд зөв

24.Аль нь хүний эрхийн зарчимд хамааралгүй вэ?

А.Хүний эрхэм зэргийг хүндэтгэх Б.Салшнүй байх В.Түгээмэл байх Г.Хамааралгүй зарчим алга

25.Хүний эрхийн өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу хэн иргэний эрх эрх чөлөөг хангаж хамгаалах үүрэг хүлээдэг вэ?

А. Улс орны удирдагч Б. Хууль В. Төр Г. Иргэн өөрөө

26.Ажил олгогч ажилтан авахдаа нас зааж залуу хүн авах шаардлага тавьжээ .Энд хүний эрх зөрчигдөж байна уу ?

А. Ялгаварлан гадуурхалтаас үүдсэн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна

Б. Ажил олгогч давуу эрхтэй учраас өөрийн сонирхолд нийцүүлж шаардлага боловсруулах эрхтэй.

В. Тухайн ажлыг хийхэд нас хүйс харгалзах хэрэгтэй бол ийм шаардлага тавьж болно.Хүний эрх зөрчигдөөгүй гэж үзэж болно

Г.Бүх хариулт зөв

27.Аль нь үнэн биш вэ?

А.Ялгаварлан гадуурхалтыг зөвхөн дүрэм журмаар хориглодог.

Б.Ялгаварлан гадуурхалт нь хүний эрхийн зөрчилд хүргэдэг.

В.Зарим бүлэгт зориулсан тусгай хөтөлбөр,арга хэмжээний хүрээнд боломж олгох нь ялгаварлан гадуурхалт биш

Г.Өөрөөсөө өөр үзэл бодол,гарал үүсэл,нийгмийн байдал, хүйс шүтлэг бишрэлээр ялгаатай хүмүүст хүллээцтэй хандах ёстой .

28.Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүргийг олоорой.

А. Хүндэтгэх Б. Хамгаалах В.Ахиц дэвшил гаргах Г. А Б В хариулт зөв

29.Төрийн зүгээс сургууль ,эмнэлгийг байгуулах барих зэрэг нь хүний эрхийн талаар төрийн хүлээх аль үүрэгт хамааралтай вэ?

А.Хүндэтгэх Б. Хамгаалуулах В. Хангах Г.Ахиц дэвшил гаргах

30.Нутгийн өөрөө удирдах ёс гэж юу вэ?

А.Өөрийн орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг иргэд болон төлөөлөлтэйгээ хамтран хуулийн хүрээнд шийдвэрлэх

Б.Хүний эрх эрх чөлөөг дээд зэргээр хангах

В. Орон нутагтаа бүтээн байгуулалт хийж хөгжүүлэх

Г. Хэн нэгнээр удирдуулахгүй ард иргэд өөрсдөө шийдвэр гаргах

31.Орон нутагт бодлого шийдвэр гаргах үйл явцын дараалалыг олоорой

А.Санаачлах,боловсруулах,батлах, хэрэгжүүлэх

Б.Санаачлах, боловсруулах, хэлэлцэх ,үнэлгээ хийх

В.Санаачлах, боловсруулах,хэлэлцэх,батлах,хэрэгжүүлэх,үнэлгээ хийх

Г. Санаачлах, батлах, хэрэгжүүлэх , үнэлгээ хийх

32.МУ-ын үндсэн хуулийн 3.1-д “ Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл..................... мэдэлд байна гэж заасан байдаг.

А. Төр засаг Б. Ард түмэн В.Төр ба иргэн Г. Бүгд зөв

33.Орон нутгийн ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хамгийн хурдан ойлгож шийдвэрлэх боломж хэнд илүү их байдаг вэ?

А. Төрийн удирдлага Б.Орон нутгийн удирдлага В. Төр ба орон нутгийн удирдлага хамтарч Г.Аль аль нь шийдвэрлэх боломж бага

34.Орон нутгийн түвшинд гарах тушаал тогтоол дүрэм журам зэрэг шийдвэрүүдийг тухайн шатны ............................ ......................... бүх шатны засаг дарга нар гаргадаг .

А. Иргэдийн Нийтийн Хурал

Б.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

В.Иргэдийн Нийтийн Хурал болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын тэргүүлэгчид

Г.Аймаг сумын засаг дарга

35.Орон нутгийн түвшний бодлого шийдвэрт хүүхдүүд оролцох боломжтой юу ?

А.Насанд хүрээгүй учраас болохгүй

Б.Өөрийн дуу хоолой хүргэх,шийдвэр гаргагчидтай уулзах,зөвлөлдөх,нөлөөлөх боломжийг ашиглах зэрэг боломжтой

В.Хязгаарлагдмал

Г.Хүүхдүүд зөвхөн дагаж мөрдөх үүрэгтэй

 

 

 

 

 

ТҮЛХҮҮР

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

a

г

в

б

б

 

в

а

б

в

б

г

 

в

в

а

а

б

а

б

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

 

 

 

 

 

г

в

г

г

в

а

а

г

в

а

в

б

б

в

б

 

 

 

 

 

 

6 А-Ү Б-Ү В-Х Г-Ү Д-Х

13. Эцэг эх нь хяналт сайн тавих, Гэр бүлийн харилцаагаа илүү дотно болгох хүүхдийнхээ чөлөөт цаг өнгөрүүлэх болон найз нөхдүүдийг сайн мэддэг байх ,цахим зөв хэрэглээнд сургах гэх мэт

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax