2019-03-16
XI angi test

11-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР

 

Та асуулт бүрт заавал хариулна уу хугацаа 60 минут

 

Сонгох даалгавар

 

  1. “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж тодорхойлсон эрдэмтнийг сонгоно уу. /1оноо/

а. К.Маркс б. Ж.Г.Мид в. В.Занден г.Э.Дюркгейм

  1. “Эмч хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг” нь ........... /2оноо/

а. Үүргийн зөрчил б. Эмчийн сул тал в. Зохицуулах хэрэгтэй г. Бүгд зөв

  1. . Өгөгдлийг тохируулна уу? /2оноо/

1

Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэдэг.

А

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн хандлага

2

Нийгэм нь нөөцийг хянаж, эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчил бүхий байдаг.

Б

Бүтэц - үүргийн хандлага

3

Хоёр ба түүнээс дээш хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдэгийг ашиглах замаар хариу өгдөг.

В

Марксизм

а. 1А 2Б 3В б. 1Б 2В 3А в. 1Б 2А 3В г. 1А 2В 3Б

  1. Би хэдийгээр хөдөө өсөж, 10 нас хүрч сургуульд орсон ч ээж минь надад олон арван шүлэг цээжлүүлдэг байсан. Аав ээж минь намайг хайраар дутаахгүй өсгөсөн. Тэгвэл А-ийн хувьд үндсэн агент аль нь вэ?/2оноо/

а. Гэр бүл б. Сургууль в. Найз нөхөд г. Хамт олон

  1. .................гэдэг нь нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлтттэй үл нийцэх төлөвийг хэлнэ. /1оноо/

а. Нийгмийн зөрчил б. Гаж үзэгдэл в. Гэмт хэрэг г. Нийгмийн гажуудал

  1. “Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж, нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээх нь хэвийн үзэгдэл бол манайд ийм эрүүдэд нэр хоч өгч, ад шоо үздэг” гэсэн нь эхэд тохирох хариултыг ол? /2оноо/

а. Цаг хугацааны эрхэнд нийгэм өөрчлөгдөж болно

б. Гажуудал нийгмээсээ хамаараад харьцангуй мөн чанартай

в. Дээрх үзэгдэл манай нийгэмд ч мөн адил бий болж байгаа

г. Дээрх бүгд зөв

  1. Ерөнхий мэдээллээс нэгж дүгнэлт хийдэг арга аль вэ? /1оноо/

а. Анализ б. Асуулга в. Индукц г. Дедукц

  1. Тоон судалгаанд үл хамаарах ойлголт аль вэ?/2оноо/

а. Стандартын дагуу үр дүнг бичихгүй в. Математик статик арга их ашигладаг

б. Таамаглал шалгахаар зорино г. Мэдээлэл тоогоор илэрхийлэгддэг

  1. “Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл мөн” гэж хэн үзсэн бэ? /1оноо/

а. А.Гидденс б. Э.Тайлор в. Э.Кассирер г. Р.Бенедикт

  1. Соёлын элементүүдийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? /2оноо/

а. Хэл б. Шашин в. Бэлгэ тэмдэг г. Мэдлэг

  1. Дараах ойлголт нь мэдлэгийн ямар төрлийг илэрхийлж байна вэ?/2оноо/
  • Ямар нэг онолын байгууламж биш, харин мэдрэмж, ид шид, дүр төсөөлөлд тулгуурласан сэтгэлгээ юм.

а. Шашин б. Домог в. Шинжлэх ухаан г. Философи

  1. Олон улсын соёлын шинжид хамааралгүйг олно уу./1оноо/

а. Монгол орон бол эртний соёлт орон

б. Үндэстэн, ястны соёлын өвийг хамгаалах, хадгалах

в. Соёлын харилцааг нээлттэй байлгах

г. Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах

  1. Социлаизмын үеийн Монголын нийгмийн соёл нь соёлын ямар хэлбэрийг илэрхийлэх вэ? /2оноо/

а. Үндэсний соёл б. Зөвлөлтийн соёл в. Нэг хэв загварт соёл г. Олон хэв загварт соёл

  1. “Аль ч ард түмэнд бүжиг, спорт, зочлох, оршуулах, хэл, боловсрол гээд 72 төрлийн ижил шинжүүд илэрдэг” гэсэн ойлголтод хамаарах өгөгдлийг олно уу. /2оноо/

а. Соёлын адилсал б. Соёлын нийтлэг в. Соёлын ялгаа г. Соёлын түгээмэл шинж

  1. ...........................нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм./1оноо/

а. Хүний эрх б. Хүний нэр төр в. Хүний мөн чанар г. Хүний эрхэм чанар

  1. Монгол улсад засгийн бүх эрх мэдэл хэний гарт байх вэ?/1оноо/

а. Ард түмний б. УИХ-д в.Засгийн газарт г.Ерөнхийлөгчид

  1. “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх нөхцөлийг хангах” гэсэн ойлголтод аль хариулт тохиромжтой вэ? /2оноо/

а. Гэр бүлийн тэгш байдал в. Жендэрийн тэгш байдал

б. Нийгмийн тэгш байдал г. Улс төр, эдийн засгийн тэгш байдал

  1. Иргэний эрх зүйн чадамжуудыг зөв харгалзуулна уу. /2оноо/
  1. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж а. 7 хүртэлх насны этгээд
  2. Иргэний эрх зүйн заримдаг чадамж б.7-14 хүрэлх насны этгээд
  3. Иргэний эрх зүйн чадамжгүй в.14 наснаас 18 хүртэлх насны этгээд

а. 1А 2Б 3В б.1Б 2В 3А в.1В 2Б 3А

  1. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд аль нь хамаагүй вэ? /2оноо/

а. Албан тушаалын нэр в. Цалингийн хэмжээ

б. Ажлын байрны тодрхойлтод заасан ажил, үүрэг г. Ар гэрийн байдал

  1. Иргэн А нь С гэдэг компанид 2016.02.01-ны өдрөөс эхлэн туршилтын 6 сарын хугацаатай ажилд оров. Ажил олгогчоос А-г 2016.09.08-нд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Энэ тохиолдолд А-гийн хувьд аль хариулт нь зөв болох вэ?

а. Ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл хангагдаагүй байна.

б. Сахилгын зөрчил гаргаагүй учир ажлаас халах үндэслэл болохгүй.

в. Ажил олгог санаачилсан учир халах үндэслэлтэй.

г. Гэрээний хугацаа дууссан учир халагдах нь үндэслэл болно.

  1. Захиргааны байгууллага иргэнд мэдээлэл өгөхөөс татгалзвал .............. гаргана./1оноо/

а. Өргөдөл б. Гомдол в. Хүсэлт г. Санал, шүүмжлэл

  1. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд энэхүү тэтгэмжийг авах эрх үүснэ. /2оноо/

а. Оршуулгын тэтгэмж в. Ажилгүйдлийн тэтгэмж

б. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж г. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж

  1. Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн төрлүүдээс илүүц ойлголтыг олно уу. /2оноо/

а. Өндөр насны б. Тахир дутуугийн в. Тэжээгчээ алдсаны г. Халамжийн

  1. ........................зардлыг тооцохдоо экспортын орлогоос импортын зардлыг хасаж тооцно. /1оноо/

а. Өрх гэрийн хэрэглээний зардал в. Гадаадын хэрэглэгчийн зардал

б. ААН-ийн зардал г. Төрийн зардал

  1. Нэрлэсэн ДНБ 2016 онд 25700.0 сая төгрөгт хүрсэн бөгөөд энэ хугацаанд бараа, үйлчилгээний үнэ 14,2%-иар өссөн бол бодит ДНБ-г олно уу.

а.22504.3 сая б. 1.809 сая в. 364 сая

  1. Эдийн засгийн уналттай хоблоотой үүссэн ажилгүйдлийг ........................ ажилгүйдэл гэнэ./1оноо/

а. Мөчлөгийн б. Шилжилтийн в. Улирлын г. Бүтцийн

  1. М>PQ

Т үед нийгэмэдийн үаасгт ямар төлөв үүсэх вэ?/2оноо/

  • Эдийн засаг тогтвортой хөгжинө. в. Мөнгө үнэ цэнээ алдаж инфляци үүснэ.
  • Мөнгөний хомсдол үүснэ. г. Нийт эрэлт буурна.
  1. Цогио хэдэн оронтой тоогоор илэрхийлэгдэх вэ?/2оноо/

а. 4 б. 2 в. 1 г.3

  1. 2015 онд ДНБ-ний өсөлт 18700,0 тэрбум төг.

2016 онд ДНБ-ний өсөлт 25700,0 тэрбум төг. бол 2016 оны Абсолют цэвэр өсөлтийг олно уу./2оноо/

  • -7000-аар буурсан б. 44400,0-аар өссөн в. Өсөлт бууралтгүй. г. +7000-аар өссөн.
  1. Олон түмэн өөрөө өөрийгөө удирдах хэлбэрийг ......................................гэнэ. /1оноо/

а. Төлөөллийн ардчилал в. Олонхийн ардчилал

б. Шууд ардчилал г. Плутократ ардчилал

  1. Монгол дах ардчиллын төлөв байдлыг үнэлэхдээ ямар эрхүүд дутуу хангагдаж байна гэж үзсэн бэ?/2оноо/

а. Үзэл бодлоо илэрхийлэх в. Эрх баригчдад нөлөө үзүүлэх, хяналт тавих эрх

б. Үг хэлэх, хэвлэн нийтлэх г. Эвсэн нэгдэх эрх

  1. МУ-ын ...............................нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг хамтын удирдлыгн байгууллага юм./2оноо/

а. Засгийн газар б. УИХ в. Ерөнхийлөгчийн тамгын газар г. Үндсэн хуулийн цэц

  1. Олон улсын харилцааны үндсэн оролцогч аль нь вэ?/1оноо/

а. Иргэний нийгмийн байгуулагууд в. Төр улс

б. Улс төрийн нам г. Бүрэн эрхт, тусгаар тогтносон улс

  1. Монголын Улаан Загалмайн нийгэмлэг нь ОУХ-ны ямар оролцогч болох вэ? /2оноо/

а. Төрийн бус байгууллага б. Улс оролцогч в. Улс бус оролцогч г. Сайн дурын байгууллага

  1. МУ нь 2016 онд .........................-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. /2оноо/

а. АПЕК б.АСЕМ в. ОУВС г. НҮБ

  1. Улс орнуудын хооронд элч төлөөлөгч солилцох, төрийн тэргүүний айлчлал, хамтарсан уулзалт, хурал зөвлөгөөн хийх зэрэг үйл ажиллагаа нь олон улсын ямар харилцааг илэрхийлэх вэ?/2оноо/

а.Улс төрийн харилцаа в. Соёлын харилцаа

б. Эдийн засгийн харилцаа г. Гадаад харилцаа

 

 

Задгай даалгавар

Сурагч та асуулт бүрт заавал хариулах ёстойг анхаарна уу.

ДААЛГАВАР. 1 Дараах бичвэрийн ........................ зайд тохирох үгийг бичнэ үү. Хариулт бүр 1 оноотой. /5оноо/

- Гэр бүл, эдийн засаг, төр засаг, боловсрол, шашин

а. ...........................нь хэрэгцээт бараа үйлчилгээгээр хангах.

б. ...........................нь шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ залгамжлуулах хэрэгцээг хангадаг.

в. .......................... нь нийгмийн нэгдэл нягтралыг хангах, дээд ариун нандин зүйлд итгэх, сүсэглэх.

г. .......................... нь хүн амын нөхөн үйлдвэрлэлийг хангах, гишүүдээ нийгэмшүүлэх.

д. ...........................нь нийтлэг асуудлаг шийдэх, амгалан тайван байдлыг хангах.

  • 2 Дараах тохиолдлуудыг уншаад хүснэгтээс ажилгүйдлийн хэлбэрүүдийг “+ “сонгоно уу.

Тохиолдол бүр 1 оноотой. Нийт 5 оноо

а. Д нь амралтын газар ажилладаг ч өвлийн улиралд амрагчид цөөн ирдэг тул ажил нь түр хугацаагаар зогссон тул одоо ажилгүй байгаа.

б. Иргэдийн худалдан авалт муудаж олон үйлдвэрийн газар хаалгаа барьснаас Хуяг ажилгүй болсон.

в. Доржийн цалингийн хэмжээ амьдралд хүрэлцэхээргүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хайхаар ажлаас гарсан.

г. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой томоохон уурхай хаагдаж олон уурхайчид ажлаа алдсан.

д. Навчаа хүссэн ажлаа хийхийн тулд гадаад хэл суралцахаар ажлаас завсардсан.

 

Тохиолдол

Ажилгүйдлийн хэлбэрүүд

Мөчлөгийн

Шилжилтийн

Бүтцийн

Улирлын

а

 

 

 

 

б

 

 

 

 

в

 

 

 

 

г

 

 

 

 

д

 

 

 

 

 

ДААЛГАВАР. 3 Монгол Улсын төрйн эрх мэдлийн хуваарилалтын бүдүүвчийг гүйцээж бичнэ үү. Нөхөх даалгавар

бүр 1 оноотой. Нийт 5 оноотой.

 

 

                                 
  Text Box: Хууль тогтоох эрх мэдэл   Text Box: б.....................................................
  Text Box: Шүүх эрх мэдэл
 
       
 
    Text Box: МУ-ын ерөнхийлөгч
  Text Box: а..........................................
      Text Box: г......................................
 
 
 
    Text Box: д.....................................
    Text Box: в.......................................
 
 
    Text Box: Улсын ерөнхий прокурор

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДААЛГАВАР. 4 Монгол улс ба Олон улсын хамтын нийгэмлэг агуулгын хүрээнд дараах асуултанд хариулж бичнэ

үү.

а. МУ- нь НҮБ-д хэдэн онд гишүүн болж элссэн бэ? /1оноо/

....................................................................................................................................................

 

б. Манай улсын хамгийн өргөн хүрээнд ажилладаг байгууллагаас нэрлэнэ үү. /2оноо/

- ОУВС , ..................................................................................................................................................

 

в. Ерөнхий Ассамблейн 69-р чуулгад МУ-нь ........................................зэвсгээс ангид статустай болохоо

илэрхийлсэн. /1оноо/

 

г. МУ-нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. АСЕМ гэсэн ойлголтыг тайлбарлана уу.

/1оноо/

.......................................................................................................................................................

 

 

 

 

 

 

 

 

 

11-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН СОНГОХ ДААЛГАВРЫН ТҮЛХҮҮР

 

Тестийн дугаар

Хариу

Оноо

Тестийн дугаар

Хариу

Оноо

1

В

1

19

Г

2

2

А

2

20

А

2

3

Б

2

21

Б

1

4

А

2

22

Б

2

5

Г

1

23

Г

2

6

Б

2

24

В

1

7

Г

1

25

А

2

8

А

2

26

А

1

9

В

1

27

В

2

10

Б

2

28

Б

2

11

Б

2

29

Г

2

12

А

1

30

Б

1

13

В

2

31

В

2

14

Г

2

32

А

2

15

Г

1

33

Г

1

16

А

1

34

В

2

17

В

2

35

Б

2

18

В

2

36

А

2

Нийт

60 оноо

 

 

 

 

11-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАДГАЙ ДААЛГАВРЫН ТҮЛХҮҮР

 

Даалгаврын дугаар

Зөв хариулт

Оноо

1

А

Эдийн засаг

1

Б

Боловсрол

1

В

Шашин

1

Г

Гэр бүл

1

Д

Төр засаг

1

2

А

Улирлын ажилгүйдэл

1

Б

Мөчлөгийн ажилгүйдэл

1

В

Шилжилтийн ажилгүйдэл

1

Г

Бүтцийн ажилгүйдэл

1

Д

Шижлжилтийн ажилгүйдэл

1

3

А

УИХ

1

Б

Гүйцэтгэх эрх мэдэл

1

В

Засгийн газар

1

Г

Улсын дээд шүү

1

Д

Үндсэн хуулийн цэц

1

4

А

1961 он

1

Б

ОУВС, Дэлхийн банк, Европын холбоо гэх мэт

2

В

Цөмийн

1

Г

Ази Европын хамтын ажиллагаа

1

Нийт

20 оноо

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax