2019-05-20
10-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ МСҮТ-ИЙН СУРГУУЛИЙН

10-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР

 

Та асуулт бүрт заавал хариулна уу

10-р ангийн “Нийгмийн ухаан” хичээлийн анги дэвших шалгалт

Хугацаа:80 минут

  1. Социологич В.Занден /1994/ Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог юу гэж тодорхойлсон бэ? /1 оноо/

А. Нийгэм В.Нийгмийн бүтэц С.Байр суурь D. Үүрэг

  1. “Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлдэг”. Энэ нь нийгмийн институтын ямар чиг үүргийг илэрхийлж байна вэ? /2 оноо/

А. Ил чиг үүрэг В. Далд чиг үүрэг С. Сөрөг чиг үүрэг D. Функц /чиг үүрэг/

  1. “Хүн ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож, бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг” Уг жишээ нийгмийн бүтцийн харилцан нөлөөллийг социологийн ямар онолоор тайлбарласан байна бэ? /2 оноо/

А. Бүтэц-Чиг үүргийн онол В. Марксизмын онол

С. Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол D. Аль нь биш

  1. Нийгмийн институтын хэрэгцээнүүдийг нэрлэнэ үү /5 оноо/

1.Гэр бүл

 

2.Боловсрол гэр бүл шашин

 

3.Эдийн засаг

 

4.Төр засаг

 

5.Эрүүл мэнд спорт

 

  1. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг нийгэмд харьяалуулан тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч болдог үүнийг ..................гэнэ. /2 оноо/

А. Девиаци В. Конформист С. Адилсал D. Функц

  1. Нийгмийн хэм хэмжээ хүлээлтэд нийцэх төлвийг юу гэх вэ? /1 оноо/

А. Девиаци В. Конформист С. Адилсал D. Функц

  1. “Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж нүүрээ будаж эмэгтэйдээ тоогдохыг хичээдэг” үүнийг нийгмийн гажуудалд тооцох уу? яагаад? 2 оноо/

А. Тооцно, учир нь энэ бол гаж үйлдэл В. Тооцохгүй, энэ бол хэвийн үйлдэл

  1. Баримт бичгийн чанарын шинжилгээ догол мөр өгүүлбэр үг зэргийг утгыг ойлгох, нийтлэг ерөнхий дүр зургийг дүрслэн харуулах аргыг нэрлэнэ үү? /1 оноо/

А. Бүлгийн ярилцлага В. Контент анализ

С. Баримт бичгийн чанарын шинжилгээ D. Туршилт

  1. Гэмт хэрэгтний боловсрол өсөхөд гэмт хэргийг илрүүлэх зардал өсдөг гэсэн таамаглал дахь үл хамаарах хувьсагчийг аль нь вэ? /2 оноо/

А. Гэмт хэрэг В. Гэмт хэрэгтний боловсрол

С. Гэмт хэргийг илрүүлэх зардал D. Гэмт хэргийн илрүүлэлт

  1. Соёл гэдэг нь хүн нийгмийнхээ гишүүн болохын хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм. Гэж хэн тодорхойлсон бэ? /1оноо/

A. А.Гидденс В. Р.Бенедикт С. Э.Тайлор D. Э.Кассирер

  1. Соёлыг бүрдүүлэгч элементүүдээс үл хамаарахыг олно уу? /2 оноо/

А. Бэлгэ тэмдэг В. Хэл С.Үнэлэмж D. Ёс заншил

  1. “Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан. Иймд хүн бол физик ертөнцөд төдийгүй бэлгэдлийн ертөнцөд амьдарна”. Хэмээн бэлгэдлийн онолыг үндэслэгч хэн бэ? /2 оноо/

A. А.Гидденс В. Р.Бенедикт С. Э.Тайлор D. Э.Кассирер

  1. Хүмүүст амьдралын үйл ажиллагааны хэв загваруудаас сонгох боломж бүрдсэн эсэхээс хамааран соёлыг хэрхэн ангилдаг вэ? / 1оноо/

А. Олон улсын соёл, улс үндэстний соёл В. Нэг хэв загварын, олон хэв загварын

С. Ардын соёл, элитийн соёл, нийтийн соёл D. Сонгодог соёл, нийтийн соёл

  1. Нийгмийн анги угсаа гарал шашин оршин суух нутаг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр ......... бүрэлдэнэ /2 оноо/

А. Ардын соёл В. Нийтийн соёл С. Дэд соёл D. Сөрөг соёл

  1. Социализмын үеийн монголын нийгмийн үеийн соёл нь ямар хэв загварын соёл вэ? /2 оноо/

А. Нэг хэв загварын В. Олон хэв загварын

С. Олон улсын хэв загварын D. Сонгодог хэв загварын

  1. .....................гэдэг нь хүн бүр хүмүүн болохын хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм. /1 оноо/

А. Хүний эрх В. Хүний нэр төр С. Хүний эрхэм чанар D. Хүнийг хүндэтгэх үзэл

  1. Улс орны засгийн газрыг хэн нэгний гарт бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгож тэрхүү хууль дүрэм нь хүн бүрт тэгш үйлчилж байх явдлыг ..................гэнэ. /1 оноо/

А. Үндсэн хуульт ёс В. Эрх зүйд захирагдах ёс

С. Хүний эрхэм чанар D. Үндсэн хуулийн зарчимт ёс

  1. “Үндсэн хуулийг хүндэтгэн биелүүлэх төрийн бусад хууль тогтоомжийг Үндсэн хуулийг биелүүлэн хэрэгжүүлэхэд нийцүүлэх, хуулийг дээдлэхийн тулд төр иргэн 2 харилцан хариуцлага хүлээх” гэсэн нь үндсэн хуулийн аль суурь зарчимд хамаарах вэ? /2 оноо/

А. Засгийн газар, төрийн албан байгууллага, иргэн хуулийн дор хариуцлага хүлээх В. Хүний суурь эрхүүдийг хамгаалах

С. Хуулийн хэрэгжилт хүртээмжтэй шударга байх

D. Хууль зүйн мэргэжилтнүүд хүртээмжтэй байх

  1. Монгол улсын иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд үл хамаарахыг олно уу? /2 оноо/

А. Агуулгын хувьд хуульд үл харшлах

В. Оюуны үнэт зүйл бүтээх

С. Үндэслэлгүйгээр эд зүйл олж авах эзэмших

D. Гэм хор учруулахгүй байх

  1. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлүүдийг заавал тусгадаг ба түүнд үл хамаарах өгөгдлийг олно уу? /2 оноо/

А. Ажлын байр буюу албан тушаалын нэр

В. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг

С. Эрүүл мэндийн байдал

D. Хөдөлмөрийн нөхцөл

  1. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэзээ хүчин төгөлдөр болох вэ? /2 оноо/

А. 3 хоногийн дотор хүчин төгөлдөр болно

В. Гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно

С. 24 цагийн дотор хүчин төгөлдөр болно

D. Гэрээг харилцан солилцсоноор хүчин төгөлдөр болно

  1. Захиргааны байгууллагын буруугаас иргэн, хуулийн этгээдийн эрх нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлт /1 оноо/

А. Гомдол В. Өргөдөл С. Хүсэлт D. Шаардлага

  1. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох нөхцөл аль нь вэ? /2 оноо/

А. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд

В. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар , түүний 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд олгох

С. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн байх

D. Датгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх

  1. Иргэд өндөр наслах эмнэлгээр эмчлүүлэх өвдөх тахир дутуу болох ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болохтой холбогдон үүсч буй харилцааг юу гэх вэ? /2 оноо/

А. Иргэний эрх зүй В. Хөдөлмөрийн эрх зүй

С. Нийгмийн хамгааллын эрх зүй D. иргэн ба захиргаа хоорондын эрх зүй

  1. Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бараа үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ..................гэнэ. /1 оноо/

А. ДНБ В. ҮНБ С. ҮЦБ D.ҮО

  1. Дараах томъёог задлан зөв тайлбарласныг олно уу? /2 оноо/

ҮНБ=ДНБ+1-2

А. 1- Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг,2- хилийн чанад дахь МУ-ын хөрөнгөөр ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг

В. 1- Хилийн чанад дахь МУ-ын хөрөнгөөр ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг, 2- Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг

  1. Эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсч хүн амын худалдан авах чадвар буурах үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ? /1 оноо/

А. Ажилгүйдэл В. Ядуурал С. Инфляци D. Гипер

  1. Өндөр хурдтай инфляцийн үед банкнаас зээл авсан болон банкинд хадгаламжтай хүний ал нь хожиж аль нь хохирч байна вэ? /2 оноо/

А. Зээл авч байгаа хүн хохирч, хадгаламжтай хүн нь хожно

В. Зээл авч байгаа хүн хожиж, хадгаламжтай хүн нь хохирно

С. 2-лаа хохирно

D. 2-лаа хожно

  1. Япон улсад гүүр бариулахаар Монгол улсаас ажиллах хүчийг экспортлов. Энэ нь ажилгүйдлийг бууруулах арга замуудын аль нь вэ? 2 оноо/

А. Эдийн засгийн В. Захиргааны С. Гадаад хүчийн зүйлийн D. Хөдөлмөрийн яамны

  1. Жишээ тус бүрээс ажилгүйдлийн хэлбэрүүдийг нэрлэнэ үү 5 оноо/

А. Сугар барилга дээр ажилладаг ч өвлийн улиралд ажил нь түр хугацаагаар зогссон тул одоо ажилгүй байна-.....................................

В. Хандаагийн нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугагцаанд ажилгүй болсон-..................................

С. Иргэдийн худалдан авалт муудаж олон үйлдвэрийн газрууд хаалгаа барьснаас Хуяг ажилгүй болсон-................................

D. Доржийн цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас өндөр цалинтай ажилд орохын тул ажлаасаа гарсан ....................................

E. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой томоохон уурхай хаагдаж олон уурхайчид ажлаа алдсан....................................

  1. Бат Говь ХХК-ны хувьцаанаас 100 ширхэгийг худалдан авсан бол тэр хөрөнгө эзэмшигч үү мөнгө зээлдүүлэгч үү /2оноо/

А. Мөнгө зээлдүүлэгч В. Хөрөнгө эзэмшигч С. Аль аль нь D. Аль нь ч биш

  1. Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгох нь ардчилллын ямар зарчим бэ? /1 оноо/

А. Нээлттэй байх В. Шударга байх С. Хууль дээдлэх D. Цөөнхийг хүндэтгэх

  1. Ардчилсан нийгэмд төр нь иргэддээ үйлчлэх гол үүрэгтэй ба энэ үйлчилгээ ил тод шаардлагад нийцэхгүй байвал юу дэлгэрэх гол нөхцөл болох вэ? /2оноо/

А. Үймээн самуун В. Хувьсгал С. Авлига D. Дайн

  1. Дээд засаглал нь харилцан үл хамаарах гурван улс төрийн байгууллагаас бүрдэх ёстой. Хууль тогтоох гүйцэтгэх засаглал буюу парламент нь шүүх-арми гэсэн гол бүтэцтэй байна. Хэмээн хэн тодорхойлсон бэ? /2 оноо/

А. Ш.Монтескье В. Ж.Локк С. Д.Истон D. А.Тайлор

 

 

  1. Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бүдүүвчийг гүйцээж бичнэ үү?

/5 оноо/

 

           
     

 

 

 

 

 

 
  1. Монгол улс ОУХ-ны ямар оролцогч вэ? /1оноо/

А. Их улс оролцогч В.Дунд улс оролцогч

С. Сонгодог бага улс оролцогч D. Улс бус оролцогч

  1. ОУ-ын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зудын гамшигт нэрвэгдсэн аймгуудад туслав. Үүнд дурдаж буй ОУ-н Улаан загалмайн нийгэмлэглэг ОУХ-ны ямар оролцогч вэ? /2 оноо/

А. Их улс оролцогч В. Дунд улс оролцогч

С. Сонгодог бага улс оролцогч D. Улс бус оролцогч

  1. Гадаад харилцаа хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал нь Монгол улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны ямар зарчмыг илэрхийлж байна вэ? . /2 оноо/

А. Олон тулгуурт В. Прагматик байх

С. Тэнцвэртэй байх D. Үндэсний эрх ашигт нийцсэн

  1. ОУ-ын засгийн газрын хоорондын хамгийн түгээмэл, нээлттэй, улс хоорондын харилцаа хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол НҮБ юм. НҮБ 1945.10.24 Сан Францискод хотод 51 улсын оролцоотойгоор байгуулагдсан ба эдүгээ 193 орон нэгдэн орсон. НҮБ нь ОУ-ын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх нийгэм эдийн засаг соёл хүмүүнлэгийн шинж чанартай. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд нийгэм эдийн засгийн бараг бүхий л салбарт техникийн болон бусад хэлбэрийн тусламжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Монгол улс НҮБ-д 1961 онд 101 дэх гишүүнээр элссэн нь НҮБ-ын системийн байгууллагууд ОУ-ын гэрээ, хэлэлцээрүүд олон талт хамтын ажиллагаанд оролцох боломжийг нээсэн. Манай улс 50 жилийн хугацаанд төр засгийн түвшинд 173 улстай албан ёсны харилцаа тогтоож ОУ-ын болон бус нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна. /5 оноо /

Эх сурвалжийг ашиглан дараах асуултанд хариулна уу?

1. НҮБ хэзээ байгуулагдсан бэ? ....................................................

2. Монгол улс хэзээ НҮБ-д элссэн бэ?..........................................

3. НҮБ олон улсын харилцаанд хэрхэн оролцдог, ямар нөлөөтэй байгууллага вэ?

.......................................................................................................................................................................................................................................................................................................

4. Манай улс НҮБ-д элсээд ямар ач холбогдолтой вэ?

........................................................................................................................................................................................................................................................................................................

5. Монгол улс ба НҮБ-ын хамтын ажиллагааны гол хэлбэр үндсэн чиглэлүүдийг тодорхой баримтаар тайлбарлана уу?

........................................................................................................................................................................................................................................................................................................

  1. Элч төлөөлөгч солилцох, төрийн тэргүүний айлчлал хамтарсан уулзалт зэрэг нь Монгол улсын төрийн ямар бодлого вэ? /2 оноо/

А. Эдийн засгийн бодлого В. Төрийн гадаад бодлого

С. Төрийн дотоод бодлого D. Аялал жуулчлалын бодлого

 

Түлхүүр

Хариу

Оноо

1

B

1

2

C

2

3

C

2

4.1

Нийгмийн шинэ гишүүнийг төрүүлэх

1

4.2

Гишүүдээ нийгэмшүүлэх

1

4.3

Хэрэгцээт бараа үйлчилгээгээр хангах

1

4.4

Нийтлэг асуудлыг шийдэх

1

4.5

Эрүүл аж төрөх, эрүүл мэндийг хангах

1

5

C

2

6

B

1

7

B

2

8

C

1

9

B

2

10

C

1

11

D

2

12

D

2

13

B

1

14

C

2

15

A

2

16

C

1

17

B

1

18

A

2

19

D

2

20

C

2

21

B

2

22

A

1

23

A

2

24

C

2

25

A

1

26

B

2

27

C

1

28

B

2

29

C

2

30.1

Улирлын

1

30.2

Шилжилтийн

1

30.3

Мөчлөгийн

1

30.4

Шилжилтийн

1

30.5

Бүтцийн

1

31

В

2

32

В

1

33

С

2

34

В

2

35.1

Хууль тогтоох

1

35.2

Гүйцэтгэх

1

35.3

Шүүх

1

35.4

УИХ

1

35.6

Шүүх /Үндсэн хуулийн цэц, улсын дээд шүүх улсын ерөнхий прокурор/

1

36

С

1

37

D

2

38

B

2

39.1

1945

1

39.2

1961

1

39.3

ОУ-ын энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах улс орнуудын хооронд өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэх найрсаг харилцааг хөгжүүлэх

1

39.4

Олон талын гэрээ хэлбэрүүд олон талт хамтын ажиллагаанд оролцох боломжийг нээсэн

1

39.5

50 жилийн хугацаанд 173 улстай албан ёсны харилцаа тогтоож ОУ-ын бүс нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна

1

40

B

2

 

Нийт

80

 

Сэтгэгдэл:


Goy2
Бичсэн: 1 цаг: 21:04, 2024-06-10 | Холбоос | |


Гагаг
Ососшх
Бичсэн: Ариунчимэг (зочин) цаг: 20:52, 2023-06-02 | Холбоос | |


Sain bnu ta zow hariultiig ni ogc bolhu?
Бичсэн: Nimino цаг: 20:32, 2021-08-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax