11-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР
Та асуулт бүрт заавал хариулна уу хугацаа 60 минут
Сонгох даалгавар
- Социологич ...................... нь ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь нэгдүгээрт санхүүгийн боломж, хоёрдугаарт, ядуусын соёл , гуравдугаарт, нийгмийн институтийн саад бэрхшээлтэй холбоотой хэмээн дүгнэжээ. /1оноо/
а. Ө.Күүс б. Э.Дюркгейм в. Д.Датон г. М.Вебер
- Дараах ойлголтуудыг зөв харгалзуулсан нь аль нь вэ? /2оноо/
- Боолчлол а. Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд
тулгуурладаг.
- Язгуур б. Эдийн баялагаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой хэв маяг
- Каст в. Нийгэмд эзлэх байр суурь нь угсаа залгамжлах замаар олгогддог.
- Анги г. Эндогами гэрлэлтийн хэлбэртэй, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй.
А. 1а 2б 3в 4г Б.1а 2в 3г 4б В.1в 2б 3г 4а Г.1а 2г 3в 4а
- 1990 онд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр төрийн татаасаарр ажилладаг байсан боловсруулах үйлдвэрүүд ихэнх нь хаагдаж нэхмэлчин, гуталчин, ээрмэлчид ажилгүйчүүдийн эгнээнд орсон юм. Энэ нь нийгмийн бүтцийн өөрчлөлттэй холбогдож байгаа тул нийгмийн ямар шилжих хөдөлгөөн болох вэ? /2оноо/
а. Хэвтээ шилжих хөдөлгөөн в. Босоо шилжих хөдөлгөөн
б. Үе хоорондын шилжих хөдөлгөөн г. Бүлгийн шилжих хөдөлгөөн
- Т.Билтон нарын судлаачдын үзсэнээр Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн шинжүүдийг дурьдахдаа илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ? /2оноо/
а. Шинжлэх ухаан итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй.
б. Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх гэр бүлийн хүрээ.
в. Хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг.
г. Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна.
- Дараах шинжүүд нь нийгмийн өөрчлөлтийн ямар ойлголтыг илэрхийлэх вэ?
- Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан
- Өргөн хүрээтэй шинэчлэл дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг.
- Хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдэл.
а. Хувьсгал б. Төрийн эргэлт в. Улс төрийн мөргөлдөөн г. Дайн
- Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл, туурвил, үйлчилгээг багтаасан ойлголт аль нь вэ? /1оноо/
а. Соёлын үйлдвэрлэл в. Соёлын өв
б. Соёлын аялал жуулчлал г. Соёлын дархлаа
- Соёлын орон зай гэж юу вэ? /2оноо/
а. Соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц
б. Янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж
в. Өөр соёлын орчинд оро үед бий болж байдаг оюун санааны орчин
г. Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
- Монгол улс 2005 онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон. Тэгвэл ТХ-ийн гол утга санаанд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? /2оноо/
а. Байгаль орчин б. Улс төр в. Нийгэм, соёл г. Эдийн засаг
- Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах нь .................... юм. /1оноо /
а. Соёлын адилсал в. Соёлын орон зай
б. Соёлын эрх чөлөө г. Соёлын дархлаа
- “Жар хоног жаргаж, Ная хоног найрлаж
Дээр ноёнгүй, Дэргэд дайсангүй
Амсан сайхан жарган суух нь энэ” гэсэн эргэцүүлэл нь соёлын ямар ойлголтыг илэрхийлж байна вэ? /2оноо/
а. Соёлын орон зай в. Соёлын үйлдвэрлэл
б. Соёлын эрх чөлөө г. Соёлын адилсал
- Үндсэн хуульд хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллагыг нэрлэнэ үү. /1оноо /
а. УИХ б. Үндсэн хуулийн цэц в. Засгийн газар г. Шүүх
- Эрх зүйд захирагдах ёс гэдэг нь дараах бодомжуудын алинд илүү тохирох вэ? /2оноо/
а. Засаг, төрийн эрх мэдлийг хуваарилах
б. Хүний эрхийг баталгаажуулах
в. Хууль тогтоомж, дүрэм, журамд захирагдах
г. Хүнлэг энэрэнгүй байдлыг бий болгох
- Өмчлөх эрхийн төрлүүдийг зөв харгалзуулна уу. /2оноо/
- Ашиглэх эрх а. Баялагийг худалдах, бэлэглэх, арилжих, зээлэх зэргийг шийдвэрлэнэ.
- Эзэмших эрх б. Тухайн баялагийн үр шимийг хүртэх
- Захиран зарцуулах эрх в. Бүрэн хараа хяналтандаа байлгах
А. 1б 2в 3а Б.1а 2б 3в В.1в 2а 3б
- Гэмт хэргийн бус зөрчилд аль нь хамаарахгүй вэ? /1оноо/
а. Захиргааны б. Эд хөрөнгийн в. Сахилгын г. Эрүүгийн
- Иргэн А нь Б-гийн машинд мөргүүлсний улмаас биед нь гэмтэл учирч, 3 сарын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ? /2оноо/
а. Өмгөөлөгчийн туслалцаа авна.
б. Нэн тэргүүнд цагдаагийн байгууллагад хандах
в. Хохирол учруулсан этгээдээс хохирлоо мөнгөөр үнэлүүлж авах
г. Гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээж өгөхийг шаардах
- Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг хэд хоногоор тогтоосон бэ? /1оноо/
а. 30хоног б. 15 хоног в. 3 сарын дотор г.14 хоног
- Хуульчлан дагаж мөрдөх албагүй зөвлөмж, уриалгын шинжтэй Олон улсын баримт бичиг аль нь вэ? /1оноо/
а. Конвенц б. Протокол в. Гэрээ г. Тунхаглал
- УИХ нь хүний эрхийг хамгаалах ямар үйл ажиллагааны чиг үүргийг гүйцэтгэх вэ? /2оноо/
а. Хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангах, УИХ-д тогтмол тайлагнах
б. Олон улсын гэрээний үр дүнг НҮБ-д тайлагнах
в.Хүний эрх зөрчсөн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх
г. Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах бодлого эрхзүйн орчныг бүрдүүлэх
- Хүний эрхийн үндэсний комиссын гомдол шийдвэрлэх үйл явцад аль нь хамааралгүй вэ? /2оноо/
а. Гомдлыг хянаж цагдаагийн багууллагад шилжүүлэх
б. Гомдол хүлээн авах, бүртгэх
в. Гомдлын мөрөөр шалгалт хийх
г. Гомдлыг шийдвэрлэх
- Төсвийн дефицит буюу төсвийн хомсдол ямар үед үүсэх вэ? /1оноо/
а.Орлогоос зарлага давсан үед в. Төрийн зардал ихсэх үед
б. Зарлагаас орлог давсан үед г. Төрийн мөнгөн хөрөнгө багасах үед
- Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ..................гэнэ. /1оноо/
а. Мөнгөний тэлэх бодлого в. Мөнгөний хумих бодлого
б. Мөнгөний нийлүүлэлтийн бодлого г.Төрийн мөнгөний бодлого
- Улсын орлогыг өөрчлөх бодлогын /орлогыг бууруулах/ эцсийн үр дагаврыг тодорхойлно уу. /2оноо/
а. Нийтийн шинжтэй ажил зохион байгуулах в. Ажлын байр нэмэгдэнэ.
- Төсвийн орлого буурч, төсвийн хомсдол үүснэ. г. ААН орлогтой болно.
- “Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үний түвшний хооронд шууд холбоо байхгүй” гэдгийг баталсан эрдэмтэн хэн бэ? /2оноо/
а. А.Смит б. Ж.Кейнс в. А.Маршалл г. Ф.Хайек
- Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг ...................гэнэ./2оноо/
а. Нийт эргэлт в. Худалдааны тэнцэл
б. Олон улсын худалдаа г. Гадаад худалдааны бодлого
- Хоёр болон түүнээс дээш улсад үйлдвэрлэл эсвэл үйлчилгээгээ явуулдаг салбартай байгууллага бол .................... юм. /1оноо/
а. Үндэстэн дамнасан корпораци в. Компани
б. Гадаадын шууд хөрөнгө оруулалт г. Олон улсын байгууллага
- Ашигт ажиллагааны түвшинг тооцно уу./2оноо/
Эдийн засгийн үзүүлэлт |
А компани |
Үйлдвэрлэлийн нийт зардал, мян.төг |
20000.0 |
Үйлдвэрээс олох ашгийн хэмжээ, сая.төг |
10000.0 |
Ашигт ажиллагааны түвшин % |
? |
а. 50% б. 0,2% в. 200% г. 0,5%
- Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинилтгэх үзүүлэлт аль нь вэ? /2оноо/
а. Бодит ДНБ б. Нэрлэсэн ДНБ в. Нэг хүнд ногдох ДНБ г. ҮНО
- Ардчилсан сонгуулийн зарчим болох Чөлөөтэй сонгох зарчимд аль нь хамаарах вэ? /2оноо/
а.Нас, хүйс, үзэл бодлоос үл шалтгаалан оролцдог байх
б. Санал бүр ижил жинтэй байх
в. Өөрийн үзэмжээрээ саналаа өгөх явдлыг хангах
г. Саналаа чөлөөтэй илэрхийлж, сонголт хийх
- Иргэн Э нь 17 настай. Сонгууль өгөх боломжтой юу? /2оноо/
- Иргэний үнэмлэх авсан бол болно. в. 18 нас хүрсэн эрх зүйн чадамж бүхий хүн санал өгнө.
- Нэрийн жагсаалтад орсон бол болно. г. Эрх зүйн бүрэн чадамжтай учир болно.
- Улс төрийн системийн оролтонд аль нь хамаарах вэ?/1оноо/
а. Хувиргалт б. Дэмжлэг в. Шийдвэр г. Үйлдэл
- Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого, үймээн нь ямар бүлгийн хэв шинжийг илэрхийлэх вэ? /2оноо/
а. Эвсэл холбооны б. Эвсэл холбооны бус в. Аномик г. Байгууллагажсан
- МУ – нь 1921-1990 онд хэдэн намын тогтолцоотой байсан вэ?/2оноо/
а. Цөөнхийн намын б. Олон намын в. Хоёр намын г. Нэг намын
- Улс бус оролцогчдоос Олон улсын байгууллага аль нь вэ? /1оноо/
а. НҮБ б. Эмнэсти интернэйшнл в. Фейсбүүк г. Твитер
- МУ-ын гадаад бодлогын чиглэл аль нь вэ?/2оноо/
а. Өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсгаар харилцах
б. Хөрш орнуудтайгаа найрсгаар тэнцвэртэй харилцах
в. Хөгжиж буй орнуудтай боломжийн хэмжээнд хамтран ажиллах
г. ТУХН-ийн орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэх
- МУ-ын хувьд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай улс аль нь вэ?/2оноо/
а. ОХУ б. Япон в. БНХАУ г. Канад
- МУ-нь ЮНЕСКО-д хамгийн их өв бүртгүүлсэн орнуудын жагсаалтад өвийн тоогоор 7-р байрнад жагсжээ. Энэ нь “Зөөлөн хүч”-ний бодлогын ямар төрөлд хамаарах вэ? /2оноо/
а. Боловсрол б. Гадаад бодлого в. Бизнес, инноваци г. Соёл
ЗАДГАЙ ДААЛГАВАР
Сурагч та асуулт бүрт заавал хариулах ёстойг анхаарна уу.
ДААЛГАВАР. 1 Дараах даалгаврыг зааврын дагуу хийнэ үү?
а. Нийгмийн давхраажилт гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү /2оноо/
............................................................................................................................................................................................................................................................................................................................................................
........................................................................................................................................................................
б. Нийгмийн давхраажилтын хэмжигдхүүнийг нөхөж бичнэ үү. /2оноо/
http://itembank.eec.mn/uploads/images/niigem/7.jpg" src="file:///C:\Users\User\AppData\Local\Temp\msohtmlclip1\01\clip_image002.jpg" style="height:145px; width:318px" />
в. Эдийн засгийн баялагт хувьцаа, хадгаламж.......... ................................................................................................................ орно. /1оноо/
ДААЛГАВАР.2 Эдийн засгийн ухааны дараах үндсэн ойлголтуудыг агуулгаар нь зөв тохирууларай. /5оноо/
|
Үндсэн ойлголт |
|
Агуулга |
А |
Протекционизм |
1 |
Барааг гадаадын зах зээлд өөрийн өртгөөс доогуур үнээр худалдах |
Б |
Импортын татвар |
2 |
Бусад орноос оруулж ирж байгаа барааны тоо хэмжээнд тавих хязгаарлалтууд |
В |
Импортын хязгаарлалт |
3 |
Чөлөөт худалдаанд тавиххязгаарлалт |
Г |
Демпинг |
4 |
Импортолж байгаа бараанд ногдуулах татвар |
Д |
Чөлөөт худалдаа |
5 |
Төрийн ямар нэг оролцоогүйгээр олон улсын хооронд хийгдэх арилжаа |
....................................................................................................................................................................
ДААЛГАВАР.3 Доорх эхийг уншаад асуултад хариулна уу.
Жишээ: ..... –р тойргийн сонгуульд А, Б, В нарын 3 хүн зэрэг өрсөлдөж А нь 51,1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Нэр дэвшигч Б нэр дэвшигч А –г сонгогчдод мөнгө тараасан гэж шүүхэд нэхэжлэл гаргасан бөгөөд шүүх нэр дэвшигч А-г гэм буруутай гэж үзээгүй байна.
Асуулт А. Сонгуулийн ямар тогтолцооны хэлбэрээр явагдсан бэ? /2оноо/
.......................................................................................................................................
Асуулт Б. Манай орны хувьд сонгуульд нэр дэвшигчийг ялалт байгуулсныг төрийн нэрийн өмнөөс ямар байгууллага зарлах эрхтэй вэ? /1оноо/
.......................................................................................................................................
Асуулт В. Сурагч та бүхэн энэ хичээлийн жилд “Нийгэм судлал XI” сурах бичгийг үзэж судалсан билээ. Дээр эхийн агуулга нь ямар бүлэг сэдэвтэй холбогдох вэ? /1оноо/
........................................................................................................................................
Асуулт Г. Чөлөөт шударга сонгуулийн гол зүйл нь юу вэ? /1оноо/
........................................................................................................................................
ДААЛГАВАР.4 Дараах ойлголтуудыг харгалзах утгад нь нөхөж бичнэ үү.
- Гуравдагч хөрш, БНСУ, АНУ, Япон
А. Манай улсын тэргүүлэх гуравдагч хөрш орон .............................................................../1оноо/
Б. МУ зөвхөн хоёр хөршийн хамаарал дор байх ёсгүй, хоёр хөршийн нөлөөллийн зохих тэнцвэрийг хадгалахад ..............................................-ийн нөлөөлөл байх ёстой. /2оноо/
В. Манай улс нь ..................................улсаас газрын тосны бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, машин тоног төхөөрөмж ипортлодог. /1оноо/
Г. Монгол улс ...........................улстай 1972 оны 02 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. /1оноо/
11-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН СОНГОХ ДААЛГАВРЫН ТҮЛХҮҮР
Тестийн дугаар |
Хариу |
Оноо |
Тестийн дугаар |
Хариу |
Оноо |
1 |
В |
1 |
19 |
А |
2 |
2 |
Б |
2 |
20 |
А |
1 |
3 |
Г |
2 |
21 |
В |
1 |
4 |
Б |
2 |
22 |
Б |
2 |
5 |
А |
2 |
23 |
Г |
2 |
6 |
А |
1 |
24 |
Б |
2 |
7 |
Г |
2 |
25 |
А |
1 |
8 |
Б |
2 |
26 |
А |
2 |
9 |
Г |
1 |
27 |
В |
2 |
10 |
Б |
2 |
28 |
Г |
2 |
11 |
Б |
1 |
29 |
В |
2 |
12 |
В |
2 |
30 |
Б |
1 |
13 |
А |
2 |
31 |
В |
2 |
14 |
Г |
1 |
32 |
Г |
2 |
15 |
Б |
2 |
33 |
А |
1 |
16 |
А |
1 |
34 |
Б |
2 |
17 |
Г |
1 |
35 |
В |
2 |
18 |
Г |
2 |
36 |
Г |
2 |
Нийт |
60 оноо |
11-Р АНГИЙН “НИЙГЭМ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАДГАЙ ДААЛГАВРЫН ТҮЛХҮҮР
Даалгаврын дугаар |
Зөв хариулт |
Оноо |
|
1 |
А |
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо |
2 |
Б |
Нэр хүнд, боловсрол |
2 |
|
В |
Үл хөдлөх хөрөнгө |
1 |
|
2 |
а3 б4 в2 г1 д5 |
5 |
|
3 |
А |
Сонгуулийн мажоритари тогтолцоо, энгийн олонхи /харьцангуй олонхи гэж хариулж болно/ |
2 |
Б |
МУ-д Сонгуулийн Ерөнхий хороо энэхүү үүргийг гүйцэтгэдэг. |
1 |
|
В |
Улс төр бүлэг сэдвээр үзэж судалсан. /сонгууль, сонгуулийн тогтолцоо гэх мэтээр хариулж болно./ |
1 |
|
Г |
Нууц санал хураалт |
1 |
|
4 |
А |
АНУ |
1 |
Б |
Гуравдагч хөрш |
2 |
|
В |
БНСУ |
1 |
|
Г |
Япон |
1 |
|
Нийт |
20 оноо |
Сэтгэгдэл бичих